Эрдэнэшишийн тариалан ба Үрийн чанарын сургалт, “Pitch to Partnership-4” хөтөлбөрийн танилцуулга боллоо.
Эрдэнэшишийн холбоо болон Шинжлэх ухааны паркийн захиргаа хамтран “Эрдэнэшишийн тариалан ба Үрийн чанар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын зорилго нь эрдэнэшишийн тариалангийн технологи, үрийн чанарын баталгаажуулалт, малын тэжээл бэлтгэлийн туршлагыг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд түгээхэд чиглэсэн бөгөөд шинжлэх ухааны судалгааг практикт нэвтрүүлэх, инновацын шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гүүр болохыг онцоллоо.
Сургалтад эрдэнэшишээр малын тэжээл бэлтгэж буй иргэд, мөн тэжээл бэлтгэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд оролцсон бөгөөд Шинжлэх ухааны парк үрийн чанарын шинжилгээ, лабораторийн баталгаажуулалт, инновацын төсөл болон хамтын ажиллагааны дэмжлэг, нээлттэй лаборатори, зөвлөх үйлчилгээ, бизнесийн инкубатор хөтөлбөрөөр оролцогчдыг дэмжих зэрэг олон талын оролцоог үзүүлэв.
Хүлээгдэж буй үр дүн:
-Судалгаанд суурилсан практик мэдлэг олгох
-Үрийн чанар, тариалангийн технологийг шинжлэх ухаанд тулгуурлан сайжруулах
-Иргэд, аж ахуйн нэгжид бодит дэмжлэг үзүүлэх
-Инновацын төсөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх
Үүнтэй зэрэгцэн Монгол Улс болон БНСУ-ын гарааны бизнесийг дэмжих хамтын ажиллагааны “Pitch to Partnership-4” хөтөлбөрийн бүртгэл эхэлж буйг танилцууллаа. Энэхүү хөтөлбөрийг Шинжлэх ухааны паркийн захиргаа болон БНСУ-ын Daejeon Center for Creative Economy & Innovation хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гарааны бизнесүүдэд хамтын ажиллагаа өргөжүүлэх, хамтарсан хөгжүүлэлт хийх, хөрөнгө оруулалт татах, шинэ зах зээлд гарах боломжийг дэмжихэд чиглэж байна.
Гол боломжууд:
-Түншлэл, хамтын ажиллагаа өргөжүүлэх
-Хамтарсан хөгжүүлэлт хийх
-Хөрөнгө оруулалт татах
-Шинэ зах зээлд гарах
Бүртгэл 2026 оны 4-р сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчид Шинжлэх ухааны паркийн захиргааны Facebook хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/89Z2kqSVXRbks2dC9
Холбогдох утас: 51-265258