Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргаа нь 2023 оноос БНСУ-ын Daejeon Startup Park-тай хамтран зохион байгуулж эхэлсэн “PITCH TO PARTNERSHIP” арга хэмжээний 3 дугаар цувралыг 2025 оны 5 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Энэхүү арга хэмжээ нь Монгол, Солонгосын гарааны компаниудыг хооронд нь холбон зуучлан технологийн хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, харилцан зах зээлд нэвтрэх боломжийг дэмжиж, олон улсын бизнесийн түншлэл бий болгох зорилготой юм.
Хэн оролцож болох вэ?
• Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, технологи дамжуулах төв, хамтын оффист бойжиж буй эсвэл бойжиж төгссөн гарааны компани
• Шинэлэг технологи хөгжүүлж буй, олон улсын зах зээлд өргөжих зорилготой гарааны компаниуд болон энтрепренерууд
• Солонгосын гарааны компаниудтай хамтран ажиллах сонирхолтой бизнесүүд
Оролцсоноор ямар боломжууд нээгдэх вэ?
1. Хамтарсан бүтээгдэхүүн болон судалгаа хөгжүүлэлт
2. Солонгосын стартапуудтай түншлэх
3. Шинэ зах зээлд гарах боломж
4. Хөрөнгө оруулалт татах боломж
I үе шат: Оролцогч гарааны компаниуд өөрсдийн төслөө танилцуулна.
II үе шат: Солонгосын талын мэргэжилтнүүд сонгон шалгаруулж, сонирхсон төслүүдтэйгээ харилцаа холбоо тогтоож, хэлцэл хийх.
Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSe0dcLj0F0.../viewform...
Бүртгэлийн сүүлийн хугацаа:
2025 оны 5-р сарын 16
Холбогдох утас: 51-265258