Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал Доктор Норовын Тэгшбаяр TechWeek 2025” арга хэмжээнд оролцлоо.
Монгол Улсад технологийн салбарын хамгийн өргөн хүрээтэй цогц арга хэмжээ болсон Tech Week 2025 долоо хоногийн турш 2025 оны 9 сарын 19-26-ний хооронд үргэлжилж, олон нийтэд шинэ мэдлэг, урам зориг өгсөн үр дүнтэйгээр амжилттай өндөрлөлөө.
Энэ удаагийн арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ICT EXPO-гийн хүрээнд өрнөсөн юм. Энэхүү 70 гаруй арга хэмжээ амжилттай болж, салбарын мэргэжилтнүүд, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид болон залуус өргөнөөр оролцож, технологийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, шинэлэг шийдэл, олон улсын туршлагыг хуваалцлаа.
Арга хэмжээний сүүлийн өдөр төрийн ордонд болсон ICT FORUM 2025 арга хэмжээний оргил хэсэг болох Технологийн салбарыг шинэ шатанд гаргах бодлого, хөтөлбөрүүд танилцуулагдаж, Технологийн дэвшлийг ашиглан уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, санхүү зэрэг бусад салбаруудыг хэрхэн хурдан хөгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.
“Tech Week 2025” нь Монголын технологийн экосистемийг олон улсын түвшинд холбох, гарааны бизнесүүдийг дэмжих, шинэ үеийн залуусыг урамшуулах, салбар хоорондын синергийг бий болгох томоохон алхам болж байгаа юм.
Оролцогч талууд олон улсын туршлага, бүс нутгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг Монголын нөхцөлд нутагшуулах, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх боломжуудыг хуваалцсан арга хэмжээ болж өндөрлөлөө.