Уулзалтад Дэлхийн банкны төлөөлөгчид болох ажлын багийн ахлагч, Хувийн хэвшлийн мэргэжилтэн Wenting Wei, Ахлах хувийн хэвшлийн хөгжлийн мэргэжилтэн, STI хөтөлбөрийн ахлагч Cristian Quijada Torres, Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Mengistu Bessir Achew, Хувийн хэвшлийн мэргэжилтэн Kibum Kim, Дэлхийн банкны Монгол дахь салбарын зөвлөх М.Халиун нар оролцсон бөгөөд Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Норовын Тэгшбаяр салбарын хууль эрх зүйн өнөөгийн байдал, Шинжлэх ухааны паркийн талаар танилцуулга хийж Шинжлэх ухааны паркийн ерөнхий төлөвлөлт Шинжлэх ухааны академи шинэ байранд шилжиж байгаатай холбогдуулан хуучин байрыг ашиглахтай холбоотой шинэчилсэн төлөвлөгөө, мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Хөшгийн хөндий”-д байрлах нийт 506 га талбайд байгуулагдах “Боловсрол-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор”-т Шинжлэх ухааны паркийн нийт 65 га талбайд инновацын төв, лаборатори, инкубаторын төв, судалгаа хөгжүүлэх төвүүд байгуулахаар төлөвлөж байгаагаа төсөл хөтөлбөрүүдээс танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Шинжлэх ухаан инновацын системийг хөгжүүлэх, Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааны ерөнхий судалгааны ажилын талаар санал солилцсон бөгөөд дэлхийн банкны төлөөлөгчидтэй эргэх холбоотой ажиллаж салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачлагчтай ажиллаж улс орнуудын туршлага, сайн жишгийг нутагшуулах, хэрэгжүүлдэг чиглэлээр нээлттэй ил тод дэмжиж ажиллах талаар ойлголцолд хүрлээ.