
2025-10-16 22:23:50
Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инновацын экосистемийн хөгжлийг дэмжих зорилготой “Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Норовын Тэгшбаяр “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлдээ тэрээр Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг сайжруулж, инновацын тогтвортой экосистемийг бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг дотоодын болон олон улсын туршлага, хамтын хэлэлцүүлгийн хүрээнд авч үзэх шаардлагатайг онцоллоо.
Н.Тэгшбаяр “Тухайн паркаас бойжсон стартап, гарааны компаниудын орлого, ашгаар шинжлэх ухаан, технологийн паркийн ажлын үр дүнг хэмждэг олон улсын жишгийг Монголд хэвшүүлэх хэрэгтэй. Парк нь шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, зуучлах үүрэгтэй байх ёстой” хэмээн онцлов.
Тэрээр мөн “Шинжлэх ухааны паркийн тухай” хуулийн гол үзэл санаа нь хувийн хэвшлийн инновацыг дэмжих, технологи дамжуулалтыг өргөжүүлэх, гарааны бизнесүүдийг бойжуулахад чиглэгдэх ёстой гэдгийг тэмдэглэж, бодлогын түвшинд тодорхой шийдэл, шинэчлэл хэрэгтэй байгааг илэрхийлэв.
Хуралдаанд МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, Доктор (Ph.D), Профессор хэлэлцүүлгийг удирдан явууллаа.
Тэрээр Шинжлэх ухаан технологийн паркийн эрхзүйн байдлын талаарх шинжээчдийн судалгаа",
Норовын Тэгшбаяр: Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал "Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн паркийн эрхзүйн байдал",
О.Онолт, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн эрдэмтэн нарийн бичгийн дарга "Инновацын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тухай", Ж.Золзаяа: Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал "Мэдээлэл технологийн Паркийн өнөөгийн байдал" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.
Илтгэлийн төгсгөлд Модератораар Н.Батнасан, Доктор (Ph.D), Профессор МУИС Бизнесийн сургуулийн захирал Панелистуудаар Ж.Мөнгөн. Доктор (Ph.D), ХААИС-ийн Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор, М.Зулбаяр Доктор (Ph.D), ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн албаны дарга, Э.Сэлэнгэ Доктор (Ph.D), Профессор, ЭЗШУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Ж.Эрхэмтөгс Доктор (Ph.D), Профессор СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, А.Мөнхцог “Сократус стартап Студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар оролцлоо.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инновацын экосистемийн хөгжлийг дэмжихэд тулгамдаж буй асуудлуудыг олон талын оролцоотой, хамтын хэлэлцүүлгийн хүрээнд авч үзэн, бодлогын түвшинд хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсруулахад чиглэгдсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Парк © 2023