МЭНДЧИЛГЭЭ
Шинжлэх ухааны салбарт сэтгэл зүрх, мэдлэг оюунаа зориулан үнэтэй хувь нэмэр оруулж буй салбарын нийт эрдэмтэн, судлаачид, багш, ажилчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 104 жил, Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе.
Монгол оюун ухааны манлай, шинжлэх ухаанч соёлыг бүтээгч, нэвтрүүлэгч, түгээгч эрдэмтэн, судлаач, албан хаагч Та бүхэнд мэдлэг оюунаа дайчлан, зүрх сэтгэлээ зориулан, салбарын түүхийг бүтээлцэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээжийг ерөөл болгон өргөе.
Хүндэтгэсэн,
Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, Доктор Н.Тэгшбаяр