Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс инновацын талаар баримтлах бодлого” болон УИХ-ын “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль” нь инновацын тогтолцоог хөгжүүлэх, өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох зорилттой.
Эдгээр бодлогын хүрээнд Шинжлэх ухааны паркийн захиргаа:
-Эрх зүйн орчныг сайжруулах судалгаа хийж байна.
-ТЭЗҮ, мастер төлөвлөгөө боловсруулж, олон улсын туршлагыг нутагшуулах алхам хийж байна.
-Pitch to Partnership зэрэг арга хэмжээгээр гарааны бизнесүүдийг дэмжиж байна.
-Судалгаа, их сургууль, хувийн хэвшлийг холбосон платформ хөгжүүлж байна.
Нутагшуулах үйл явцын хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт инновацын шийдлийг нэвтрүүлэх, Хүннү хотын байршлыг ашиглан Монгол Улсыг бүс нутгийн технологи дамжуулалтын төв болгон хөгжүүлэх зорилт тавьж байна.
Инновацыг Монголдоо бүтээж, дэлхийд хүргэе. Инновацын экосистемийг нутагшуулах зорилготой гарааны бизнесүүдийг дараах судалгаанд хамрагдахыг урьж байна.
https://forms.gle/XuWLiDUR5oLrjTCA9