2026-03-04 13:12:17
- 2026-02-25
- By Admin
БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн Ерөнхий менежер Доктор Hwang Youn-Sung, төслийн багийн ахлагч Kim Young-Jae нар “Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаатай танилцав.
БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн Ерөнхий менежер Доктор Hwang Youn-Sung, төслийн багийн ахлагч Kim Young-Jae нар Шинжлэх ухааны паркийн захиргаанд зочилж уулзалт хийх үедээ Монголын “Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаатай танилцав. Тус холбоо нь 2024 оны тавдугаар сард байгуулагдан, инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан, сурагчдад туршилтын пуужингийн техник, бүтээх арга барилыг сургах, сансар судлалын туршилт, хөгжүүлэлтийг дэмжих зорилготойгоор ажиллаж байна.
Уулзалтаар талууд цаашид харилцан дэмжих, хамтран ажиллах боломжийг нээлттэйгээр судлах талаар санал солилцсон нь онцлог байлаа.
Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбоо нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд сансар судлалын лаборатори байгуулан, “Apogee” сансрын хөтөлбөрийн хүрээнд их чадлын пуужингийн туршилт, хөгжүүлэлт хийж байгаа юм.
Холбогдох утас: 86910730



