2026-08-24 10:36:52
- 2026-08-24
- By Admin
“Pitch to Partnership-4” шалгарсан стартапууд 2026 оны 9-р сарын 1–3-ны өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвд олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүдэд төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр оролцох гэж байна.
“Pitch to Partnership-4”
Шинжлэх ухааны паркийн захиргаа нь БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (DCCEI)-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Pitch to Partnership” хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн арга хэмжээг 2026 оны 6-р сарын 16-нд амжилттай зохион байгуулагдаж амжилттай үргэлжлүүлж байна .
Энэ жилийн арга хэмжээнд эрүүл мэнд, инновац, технологи, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 44 стартап оролцож, өөрсдийн төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулан дараагийн шатны шалгаруулалтаа хийлээ.
Тэдгээрээс шалгарсан стартапууд нь 2026 оны 9-р сарын 1–3-ны өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвд олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүдэд төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр оролцох гэж байна.
“Pitch to Partnership” нь Монгол-Солонгосын гарааны бизнесүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, инновац, технологийг нэвтрүүлэх, шинэ зах зээлд гарах боломжийг бүрдүүлж буй манай байгууллагын онцлох хөтөлбөрүүдийн нэг юм.


