“GLOBAL CONNECT DAY – KOREA-MONGOLIA INNOVATION FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“Global Connect Day”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Korea-Mongolia Innovation Forum” арга хэмжээ БНСУ-ын Тэжон хотноо болж, Монгол, БНСУ-ын гарааны бизнесийн экосистемийн оролцогчид нэг дор чууллаа.
Тус форумд хоёр улсын гарааны компаниуд өөрсдийн бизнесийн туршлага, бодит кейс, зах зээлд хөгжүүлсэн шийдлээ танилцуулж, сайн туршлагаа хуваалцлаа.
Мөн форумын үеэр UNIDO, UN women олон улсын байгууллагын төлөөлөгчид гарааны бизнесийн экосистем, дэмжлэгийн бодлого, олон улсын хамтын ажиллагааны боломжийн талаарх судалгаа мэдээллийг танилцуулав.
Уг форум нь хоёр улсын стартапуудын бодит туршлага, амжилтын кейсийг хуваалцахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаа, олон улсын зах зээлд гарах боломжийг хэлэлцсэн мэдлэг, туршлага солилцооны үр дүнтэй талбар боллоо.